Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт НББОУС 33

2011-02-28 12:04

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт НББОУС 33      Нэгж хугацаанд ногдох ашиг

Тод ,ташуу үсэгээр бичсэн заалтуудыг стандартын үндсэн нөхцөл, хэрэгжүүлэх удирдамж, түүнчлэн НББОУС-ын Оршил хэсгийн үндсэн баримт бичгийн агуулгатай холбож ойлгох ёстой.Нягтлан Бодох Бүртгэлийн олон Улсын Стандартад материаллаг бус зүйлийг авч үзэх шааардлагагүй гэж үздэг. ( Удиртгалын 12 дугаар зүйлийг үз )

Зорилго

Энэ стандартын зорилго нь нэгж хугацаанд ногдох ашгийг тодорхойлох зарчмыг тогтоох болоод нэг ижил тайлагналын хугацаан дахь өөр өөр байгууллга, түүнчлэн тодорхой нэг байгууллагын бүртгэлийн өөр өөр хугацаан дахь үйл ажилгааны үр дүнг зэрэгцүүлэхүйц мэдээлэл гаргаж авахад оршино. Энэ стандартад нэгж хувьцаанд ногдох ашгийг тодорхойлогч хуваарийг  гаргахад голлон анхаарсан байна. Ашгийг тодорхойлохдоо нягтлан бодох бүртгэлийн ялгаатай бодолго баримталдагаас нэгж хугацаанд ногдох ашгийн талаарх тоон мэдээ хязгаарлагдмал болдог ч тогтмол  байдлаар тодорхойлогдсон хуваарь нь санхүүгийн тайлагналыг дэлгэрэнгүй болгодог.

Үйлчлэх хүрээ

 Зах зээлд хувьцаагаа нээлттэй арилжаалдаг компаниуд

1.Энэ стандартыг өөрийн компанийн энгийн болон боломжит энгийн хувьцааг үнэт цаасны нээлттэй зах зээлд арилжаалдаг буюу арилжаалахаар зэхэж байгаа компаниуд ашиглана.

2. Толгой компани болон санхүүгийн нэгдсэн тайланг  толилуулж байх үед уг стандаартаар шаардах  мэдээллийг зөвхөн нэгтгэсэн байдлаар харуулна.

3. толгой компанийн санхүүгийн тайланг хэрэглэгчид тухайн компанийн үндсэн үйл ажилгааны үр дүнгийн талаарх нэгдмэл , бүхэл байдлыг тусгасан мэдээлэлд анхаарлаа түлхүү хандуулж байдаг.                            

Зах зээлд хувьцаагаа арилжаалдаггүй компани

4. зах зээлд нээлттэй арилжаалдаг энгийн ба боломжид энгийн хувьцаагүй боловч нэгж хувьцааны ногдол ашгийг энэ стандартын шаардлагад нийцүүлэн тооцож, тодруулах ёстой.

5. Зах зээлд нээлттэй арилжаалдаг энгийн ба боломжит энгийн хувьцаагүй компанийг  нэгж хувьцаанд ногдох ашгаа нэмж тодруулахыг шаарддаггүй. Гэхдээ нэгж хувьцаааны ногдол ашгийг нэмж тодруулах сонголт хийсэн компани энэ стандартын зарчмын дагуу уг ашгийг тооцоолдог бол бусад компаниудын санхүүгийн тайлагналыг  түүнтэй зэрэгцүүлэн боломжтой болно.  

Тодорхойлолт

6. Доорхи нэр томъёог энэ стандартад дараах утгаар хэрэглэнэ. Үүнд:

Энгийн хувьцаа гэж өмчийн бусад бүх хэрэгслүүдээс хамгийн энгийн өмчийн хэрэглүүр нь юм.

Боломжит энгийн хувьцаа гэж энгийн хувьцаа эзэмших эрхийг эзэмшигчдээ олгодог санхүүгийн хэрэглүүр болон бусад гэрээ хэлцлийг хэлнэ.

Баталгаа буюу опцион гэж энгийн хавьцаа худалдан авах эрхийг эзэмшигчдээ олгодог санхүүгийн хэлэглүүрийг хэлнэ.

7. Энгийн хавьцаа эзэмшигчид нь зөвхөн давуу эрхтэй гэх мэт бусад төрлийн хувьцаа эзэмшигчдийн дараа л тайлант хагацааны цэвэр ашгаас хувь хүртэхэд оролцдог. Байгуулга нь энгийн хувьцааны нэгээс дээш тооны ангилалтай байж болно. Нэг ижил ангиллын энгийн хувьцааны ногдол ашиг хүртэх эрх тэдгээрийг эзэмшигчдэд мөн ижил байна.

8. Боломжит энгийн хувьцааны жишээ:

        А. Энгийн хувьцаа хялбар хөрвөдөг давуу эрхтэй хувьцаа зэрэг өр буюу

              өмчийн хэрэглүүрүүд;

        Б.  Хувьцаа баталгаа ба оцион;

        В.  Цалингийн зарим хэсгээ энгийн хувьцаагаар  авахыг ажиллагсаддаа

             зөвшөөрдөг урамшууллын төлөвлөгөө, түүнчлэн  хувьцаа худалдан авах                  

             бусад төлөвлөгөө.

        Г.  Бизнес болон бусад хөрөнгө худалдан авах зэрэг гэрээт төлөвлөгөөний

             Тодорхой нөхцлүүдийг хангасанаар гаргах хувьцаа.

9. Дараах нэр томъёо нь  НББОУС 32 Санхүүгийн хэрэглүүр: Нэмэлт тодруулга ба толилуулга-д хэрэглэсэн нэр томъёотой адил утгатай байна:

Санхүүгийн хэрэглүүр  гэж нэг аж ахуй нэгжид санхүүгийн хөрөнгө, нөгөө аж ахуй нэгжид  санхүүгийн өр төлбөр буюу өмчийн хэрэгслийг нэгэн зэрэг бий болгодог гэрээг хэлнэ.

Өмчийн хэрэглүүр гэжбүх өр төлбөрийг барагдуулсны дараа аж ахуй нэгжид үлдэх хөрөнгийн хувь хэмжээг нотлох  гэрээг хэлнэ.

Шударга зах зээлийн үнэ  гэж компаний ажил гүйлгээнд оролцогч бие биеэ сайн мэдэх талууд хоорондоо хөрөнгийг солилцож эсвэл өр төлбөрөөр тооцоолж болох дүн.

Хэмжилт    

 Нэгж хувьцааны суурь ашиг  

10.    Энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох тайлант хугацааны цэвэр ашиг буюу алдагдлыг  мөн хугацаанд эргэлтэд байгаа энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоонд хувааж нэгж хувьцааны суурь ашгийг тооцох ёстой.

Суурь ашиг  

11.    Нэгж хувьцааны суурь ашгийг тооцохын тулд энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдох цэвэр ашиг буюу алдагдал нь мөн хугацааны давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийг хассаны дараа үлдэх цэвэр ашиг, алдагдал байх ёстой. 

12.  Тайлант хугацааны цэвэр ашиг, алдагдлыг тодорхойлоход уг хугацаанд хүлээн зөвшөөрсөн бүх орлого, зардал, онцгой шинжтэй зүйлс, цөөнхийн хувийн дүнг багтаадаг ( НББОУС8, “Тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал, суурь алдаа ба бүртгэлийн бодлогын өөрчлөлт”-г үз) таиланг хугацаанд энгийн хувьцаа эзэмшигчид олгох цэвэр ашгийн дүнг ногдол ашгийн хамтаар нийт цэвэр ашгаас хасах буюу нийт цэвэр адагдлын дүн дээр нэмж өгнө.

13.тайлант хугацааны цэвэр ашгаас хасагддаг давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийн дүн нь

           А. Тайлант хугацаанд зориулсан хуримтлалгүй давуу эрхтэй ногдол ашгийн

                                                                                                                              дүн;

         Б. Ногдол ашиг зарласан эсэхээс үл хамааран тайлант хугацааны хуримтлалтай  давуу эрхтэй хувьцаанд шаардагдах ногдол ашгийн бүрэн дүн. Өмнөх тайлант хугацаанд хамааралтай боловч тухайн тайлант хугацаанд төлсөн буюу зарласан хуримтлалтай давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийн дүнг тайлант хугацаан дахь  давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийн дүнд оруулахгүй.

14.  Нэгж хугацааны суурь ашгийг тооцоход ашиглах энгийн хувьцааны тоо нь тухайн тайлант хугацаанд  гар дээр байсан энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоо байна.

Text Box: Жишээ- Хувьцааны жинэлэсэн дундаж тоо
Гаргасан         Халаасны                 Гар дээр
хувьцаа           хувьцаа                  байгаа хувьцаа
20х1оны 1-1  жилийн эхний                 2000                   300                         1700
үлдэгдэл
20х1 оны 5-31  шинээр бэлэн мөнгөөр
гаргасан хувьцаа           800                                                    2500
20х1 оны 12-1 Бэлэн мөнгөөр
худалдаж авсан
халаасны хувьцаа                                  250                          2250
20х1 оны 12-31 Жилийн эцсийн
үлдэгдэл              2800                   550                           2250
Жинлэсэн дундаж тоог тооцоолсон байдал.
(1700х5/12)+(2500х6/12)+(2250х1/12)=2146 ш хувьцаа эсвэл:
(1700х12/12)+(800х7/12)+(250х1/12)=2146 ш хувьцаа байна.15.  Тайлант хугацаанд гар дээр байсан энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоо нь аль үед гар дээр байсан хувьцааны тоо ихэсэх, багасахаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн капиталын дүн өөрчлөгдөж болох  нөхцлийг илэрхийлнэ.Жинлэсэн дундаж тоо гэдэг нь тайлант хугацааны эхэнд гар дээр байсан энгийн хувьцааны тоог уг хугацаанд гаргасан буюу буцаан авсан энгийн хувьцааны тоогоор тохируулсан хэмжээг цаг хугацааны жинлэгч хүчин зүйлээр үржүүлсэн тоо юм. Цаг хугацааны жинлэгч хүчин зүйл гэж тодорхой хугацааг гар дээр байлгасан өдрийн тоог тайлант хугацааны нийт өдөрт харьцуулсан харьцааг хэлнэ;олонх тохиолдолд жинлэсэн дундаж тоог ойролцоогоор авч болдог.

 

16.  Дараах тохиолдлуудад хувьцааг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш түүнийг жинлэсэн дундаж тооцоонд оруулдаг. Үүнд:

    А. Бэлэн мөнгөөр арилжаалахаар гаргасан энгийн хувьцаанаас олсон мөнгийг хүлээн авсан үед;

     Б. Энгийн болон давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийг олгосон энгийн хувьцааг ногдол ашиг төлөх өдөр тооцоонд оруулна;

     В. Өрийг энгийн хувьцаа болгон хөрвүүлсэн бол гаргасан энгийн хувьцааг өрийн хүүгийн тооцоог зогсоосон өдөр тооцоонд оруулна;

    Г.   Тухайн байгуулгын өр төлбөрийг барагдуулахын тулд гаргасан энгийн хувьцааг уг төлбөрийг барагдуулсанаар тооцсон өдөр оруулна;

    Д.   Мөнгө бус харин хөрөнгө худалдан авахын тулд гаргасан энгийн хувьцааг уг худалдан авалтыг хүлээн зөвшөөрсөн өдөр тооцоонд оруулна;

    Е.   Тухайн байгуулгад үйлчилгээ үзүүлэх зорилгоор гаргасан энгийн хувьцааг уг үйлчилгээг үзүүлсэн үед нь  тооцоонд оруулна;

Дээрх болон бусад тохиолдолд энгийн хувьцааг тооцоонд оруулах хугацааг тэдгээрийн гаргалтанд нөлөөлсөн онцлог нөхцөл байдлаар тодорхойлдог.

17.Бизнесийн нэгдэл худалдан авах төлөвлөгөөний нэг хэсэг, мөн гаргасан ба эзэмшил нь болсон энгийн хувьцааг түүнийг олж эзэмшсэн өдрөөс хойш жинлэсэн дундаж тоонд оруулдаг, учир нь уг өдрөөс олж эзэмшигч нь эзэмшүүлэгчийн үйл ажиллагааны үр дүнг орлогын тайландаа нэгтгэн харуулдаг. Бизнесийн нэгдлийн хэсэг болгон гаргасан бөгөөд ашиг сонирхлын нэгтгэл болсон энгийн хувьцааг тайлагнагдсан бүх хугацааны туршид хувьцааны жинлэсэн дундаж тооны тооцоонд оруулдаг. Учир нь нэгдсэн аж ахуй нэгжүүд тухайн нэг байгууллага нь одоо хүртэл оршин тогтнож байгаа мэтээр санхүүгийн тайлангаа бэлтгэдэг. Иймээс сонирхлыг нэгтгэдэг, бизнесийн байгууллага дахь нэгж хувьцааны суурь үнийг тооцоолоход ашигладаг энгийн хувьцааны тоо ширхэг нь бизнесийн нэгдэл нэгдсэний дараа хувьцаа нь төлөгдөөгүй байгаа байгуулгын эквивалент  хувьцаанд тохируулагдсан,  нэгдсэн байгууллагын хувьцааны  нийт жинлэсэн дундаж тоо юм.

18.Энгийн хувьцааг хэсэгчлэн төлсөн хэлбэрээр гаргаж байвал энэхүү  хэсэгчлэн төлөгдсөн хувьцааг санхүүгийн хугацаанд бүрэн төлөгдсөн энгийн хувьцаатай холбоотойгоор ногдол ашигт оролцох эрхтэй байх хүртэл хүрээнд энгийн хувьцааны хувь болгон ашигладаг.

19.Тодорхой нөхцлүүдийг ( гарч болзошгүй хувьцаа ) хангасанаар гаргах боломжтой болдог энгийн хувьцааг төлөгдөөгүй гэж үзэх бөгөөд уг нөхцлүүд  бүрэн хангагдсан өдрөөс эхлэн нэгж хувьцааны суурь ашгийг тооцоололд оруулдаг. Төлөгдөөгүй байгаа учир буцааж өгч болзошгүй энгийн хувьцааг гаргах боломжтой хувьцаа гэж үзнэ.

20.Тухайн хугацаанд болон бүх хугацааны туршид төлөгдөөгүй байгаа энгийн хувьцааны жинлэсэн дундаж тоог тохируулахдаа боломжит энгийн хувьцааг хөрвүүлэхээс бусад тохиолдолд төлөгдөөгүй энгийн хувьцааны тоог түүний  эх үүсвэрт нэгэн ижил өөрчлөлт оруулаагүйгээр өөрчилсөн үйл явдалд нийцүүлэх ёстой.

Эх үүсвэрт ижил хэмжээний  өөрчлөлт оруулахгүйгээр энгийн хувьцааг гаргаж болно, эсвэл төлөгдөөгүй хувьцааны тоог багасгаж болно. Жишээлбэл:

А. Капиталжуулалт буюу урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх ( зарим оронд хувьцааны ногдол ашиг гэдэг);

Б.  Бусад ямар ч тохиолдлоор гаргасан урамшуулал, хөнгөлөлтийн элеммент, жишээ нь, одоогийн хувьцаа эзэмшигчдэд зориулан гаргасан эрхийн урамшуулал, хөнгөлөлтийн элемент;

В.  Хувьцааны жижигрүүлэлт;

Г.  Сөрөг хувьцааны жижигрүүлэлт(хувьцааны нэгтгэл ).                                      

22. Капиталжуулалт, урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх юм уу эсвэл хувьцааны жижигрүүлэлтийн үед энгийн хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигчдэд нэмэлт нөхөлт болголгүйгээр гаргадаг.  Иймээс гар дээр байгаа энгийн хувьцааны тоо нь эх үүсвэрийг өсгөлгүйгээр нэмэгддэг. Тухай үйл явдлын өмнө гар дээр байсан энгийн хувьцааны тоо уг үйл явдлыг тайлагнасан хугацааны эхэнд бий болсон байвал гар дээрх энгийн хувьцааны тоонд орсон өөрчлөлтийн хэмжээгээр залруу

Нийтэлсэн : Д.Төмөрчөдөр | Уншсан (1017) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. www.sanhuu.mn :
    2011-06-03 18:47

    Хамгаас шилдэгт өөрөө суралц. Magic Choice Мэжик Чойс сургалтын төв нь НЯРАВ-НББ-ТАТВАР-ын програмтай, програмгүй сургалтууддаа урьж байна. Та няравын тайлан гаргаж, гар аргаар болон програм дээр санхүү, татварын тайлан гаргаж сурах болно. Суралцагчидад сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайлан гаргах програм өгнө. Гарын авлага, хичээлийн хэрэгсэл дагалдана. Сургалтын чанарт та эргэлзэх хэрэггүй. Давтан сургалтанд үнэгүй. Сурахгүй бол төлбөрөө буцааж авсан ч болно. Бид танд чанартай сургалтыг амлаж чадна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.sanhuu.mn сайтаас. Утас: 88600001, 88600002, 681044

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл