НББОУС-16 ҮНДСЭН ХӨРӨНГӨ

2011-02-28 12:33

НББОУС-16 ҮНДСЭН ХӨРӨНГӨ

Танилцуулга

Энэ стандартыг анх 1982 оны 3 дугаар сард НББОУС -16 Үндсэн Хөрөнгийн Буртгэл нэрээр хэвлэн нийтэлсэн бөгөөд 1993 онд НББОУС-16 Үндсэн хөрөнгө болгон өөрчилсөн байна.

Энэ тайлбарт 2008.12. 31 хүртэлх СТОУС-ын нэмэлт өөрчлөлтийг багтаасан болно.

Зорилго

Энэ стандартын зорилго нь үндсэн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн хандлагыг тодорхойлохоос гадна санхүүгийн тайлан хэрэглэгчдэд аж ахуйн нэгжүүдийн үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт, түүний өөрчлөлт зэрэг мэдээллийг олж харах боломж олгоно. Мөн үл хөдлөх хөрэнгө, барилга байгууламж болон тоног төхөөрөмжийн бүртгэл, хүлээн зөвшөөрөлт, тэдгээрийн дансны үнийн тодорхойлолт, элэгдлийн өөрчлөлт, үнэ цэнийн бууралтын гарз зэрэгтэй холбоотой бүртгэлийн асуудлыг авч үзнэ. (НББОУС 16.1)

Хамрах хүрээ

НББОУС-ын бусад стандартаар нягтлан бодох бүртгэлийн ялгаатай хандлага хэрэглэхийг шаардах эсвэл зөвшөөрөхөөс бусад бүх тохиолдолд энэ стандартыг үндсэн хөрөнгийн бүртгэлд хэрэглэнэ. (НББОУС 16,2)

Энэ стандарт нь дараах асуудлыг авч үзэхгүй. Үүнд:

1. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө, эдгээр хөрөнгийг СТОУС 5 Борлуулахаар Эзэмшиж Байгаа Эргэлтийн Бус Хөрөнгө болон Зогсоосон Үйл Ажиллагаа-ны дагуу бүртгэнэ;

2. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө

(НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-г үз);

3. Судалгаа, хөгжүүлэлтийн үе шатанд байгаа хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт (СТОУС 6 Ашигт Малтмалын Хайгуул ба Үнэлгээ-г үз);

4. Ашигт малтмал, газрын тос гэх мэт дахин сэргээгддэггүй нөөцийн бүртгэл. (НББОУС 16.3)

 

 

 

 

Үндсэн хөрөнгө нь:

Эхлээд  өртгөөр нь  үнэлэх ёстой.

v  Худалдан авсан үнэ болон шууд хамаарах  зардал

Хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тус тусад нь бүртгнх ёстой.

v  Бүтэц хэсгүүд ашиглагдах хугацаагаараа ялгаатай

 

Үндсэн хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт:

·         Эдийн засгийн ирээдүйн үр өгөөж хүртэх магадлалтай

·         Хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг үнэлэх боломжтой байх

 

Хөрөнгийн солилцоо

 Өөр төрлийн

Хүлээн авсан бодит үнэ цэнээр үнэлэгдэнэ.

Ижил төрөл

Өгсөн хөрөнгийн дансны үнээр тооцно.

 

Дахин үнэлгээ

·         3-5 жил тутам дахин үнэлгээ хийх нь тохиромжтой

·         Үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай

·         Нэмэгдэл нь хэрэгжсэн үед дахин үнэлгээний нэмэгдлийг хуримтлагдсан ашигруу шилжүүлнэ

 

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

Нэмэгдсэн:

·         Дахин үнэлгээний нэмэгдэл гэсэн дансанд шууд кредитлэнэ.

·         Дахин үнэлгээний нэмэгдлийг ашиг гэж хүлээн зөвшөөрнө.

Буурсан:

·         Буурсан хэмжээг зардал гэж зөвшөөрнө.

·         Хөрөнгийн ижил ангийн дахин үнэлгээний өсөлтөөс дахин үнэлгээний бууралтыг суутгана.

 

Дахин үнэлгээний үед хуримтлагдсан элэгдэл тооцох аргууд

 

Дахин тооцох: хөрөнгийн дансны нийт үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлж дансны нийт үнээс хасах

Дансны нийт үнээс хасах: цэвэр дүнг хөрөнгийн дахин үнэлсэн дүн хүртэл дахин тооцно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн хөрөнгийн элэгдэп тооцох аргууд

 

1.Шулуун шугамын арга: хөрөнгийг ашиглалтын хугацааных нь туршид ижил хэмжээгээр элэгдүүлдэг арга юм.        

Элэгдэл=анхны өртөг-үлдэх өртөг/ашиглах хугацаа

 

2.Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга: энэ аргаар элэгдлийг хугацаанд нь биш тухайн хөрөнгийн бүтээмжийг үндэслэн тооцдог арга юм. Уг аргыг ихэвчлэн байгалийн хорогдуулах үед ашигладаг.

 

                                    Элэгдэл=анхны өртөг-үлдэх өртөг/нийт гүйцэтгэх ажил*гүйцэтгэх ажил

 

3.Ашигласан жилүүдийн нийлбэрийн арга: энэ аргаар үндсэн хөрөнгө нь шинэ байх үедээ бүтээмж өндөр байдаг учир элэгдлийн зардал их абйна гэж үздэг.

 

                                    Элэгдэл=анхны өртөг-үлдэх өртөг/n(n+1)/2*n

 

4.Үлдэгдлийг давхар бууруулах арга: энэ арга нь дээрх аргатай адил хурдавчилсан арга юм. Энэ аргын нэг онцлог нь үндсэн хөрөнгийн үлдэх өртгийг авч үздэггүйд оршино.

 

                                    Элэгдэл=анхны өртөг-хуримтлагдсан элэгдэл/ашиглах хугацаа*200%  

 

 

Үндсэн хөрөнгийг бүртгэлд тусгах

 

1.ҮХ-ийг бэлэн мөнгөөр худалдан авсан бол

Дт үндсэн хөрөнгө

            Кт мөнгө

2.ҮХ-ийг зээлээр худалдан авсан бол

Дт үндсэн хөрөнгө

            Кт өр төлбөр

3.Авлагынхаа оронд ҮХ худалдан авсан бол

Дт үндсэн хөрөнгө

            Кт авлага

4.ҮХ-ийн ашиглалтын хугацаа дуусч актлагдсан бол

Дт хур.эл

            Кт үндсэн хөрөнгө  гэх мэт журналын бичилт хийгдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн хөрөнгийг бөөн дүнгээр нь худалдан авах

Үндсэн хөрөнгийг бөөн дүнгээр орлогод авсан тохиолдолд түүнд төлсөн үнийг хөрөнгийн зах зээлийн үнэд үндэслэн хувиарлана.

Жишээ нь: “Номин”компани нийт 435000 ₮-өөр дараах үндсэн хөрөнгүүдийг худалдан авсан.

 

Хөрөнгийн нэр

ЗЗҮ

Эзлэх хувь

Барилга.өр

Барилга

373500

81

352350

Тоног төхөөрөмж

34800

8

34800

Тавилга

50000

11

Нийтэлсэн : Д.Төмөрчөдөр | Уншсан (2834) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. март :
    2014-07-18 09:09

    дахин үнэлгээ хийдэг компаниудын утсыг өгнө үү

  2. munhuush :
    2013-03-26 15:06

    unen heregt yum tawisn bna bayrlalaaa

  3. tseegii :
    2012-08-29 10:32

    Дахин үнэлгээ · · Үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай энэ заалтын талаар нэмэлт тодрууллага авах хүсэлтэй байна. Үндсэн хөрөнгийн анги гэж юу гэсэн үг вэ?. компьютер гэсэн дансанд 9 ширхэг компьютер байсан.1ег нь дахин үэнлэхийн тулд дэр данс дахь бүх хөрөнгүүдийг дахин үнэлэнэ гэж оылгох уу. Гэтэл зарим нэгнийх нь элэдгдэх хугацаа дуусаагүй байсан бол яах вэ

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл